Concierge үйлчилгээ

Урьдчилан сэргийлэх

  • Өвчтөн болон түүний асран хамгаалагч нь өвчтөнд илэрсэн шинж тэмдгийн талаар эмчид дэлгэрэнгүй, хангалттай тайлбарлаж, мэдэхийг хүссэн зүйлээ заавал асууж тодруулах хэрэгтэй.
    • Шинжилгээний зорилго, гаж нөлөө байгаа эсэхийг тодруулах шаардлагатай.
  • Гэр бүлээрээ ханддаг хариуцсан эмчтэй болох
    • Өвчтөний өвчний түүхийг эмх цэгцтэй ойлгох боломжтой тул эмчилгээний явцад аливаа осол, алдаа гарах магадлал ихээр багасдаг.
  • Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн тохиолдолд өвчтөний биеийн байдал болон өмнөх өвчний түүхийг сайтар тайлбарлаж өгөх
    • Өвчтөний асран хамгаалагч нь өвчтөнд гэмтэл учирсан бол гэмтэл учирсан үйл явцын талаар, өмнө нь өвдсөн бол хэр их өвдсөн тухай, эмчилгээний хугацаа зэргийг эмчид хангалттай тайлбарлаж өгнө. Ингэснээр өвчтөнд тохирсон яаралтай арга хэмжээг авах, аливаа гаж нөлөө, хавсарсан өвчин үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.
  • Жирэмсний хугацаанд хяналтанд байсан эмнэлэгтээ төрөх
    • Ургийн өсөлт бойжилт, эхийн биеийн байдал зэргийг бүрэн гүйцэд шалгах боломжтой төдийгүй үйлчлүүлэгчид тохирсон эрүүл мэндийн оновчтой, зөв үйлчилгээгээр хангаж хугацаанаас өмнө төрөх болон яаралтай нөхцөл байдал үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.
  • Хүзүүнд зүүдэг зүүлт болон биеийн байцаалтыг шалгах identification tag зэргийг ямагт бэлэн байлгах
    • Жирэмсэн эсэхийг шалгах боломжгүй урагт хор хөнөөлтэй рентгэн туяа болон эмийн бодис зэргийг хэрэглэхээс урьдчилан сэргийлж чадна

Арга хэмжээ

  • Эмнэлэгээр үйлчлүүлсэн тэмдэглэлийг дор бүр нь авч хадгалж байх
    • Энэ нь нотлох баримтыг устгахаас урьдчилан сэргийлэх бөгөөд эмнэлгийн маргааны үед бүх үйл явц, бодит байдлыг нотлох үндэслэл болдог.
  • Эрүүл мэндийн үйлчилгээний явцад гарсан осол, алдааг цаг хугацааны дарааллаар нь бичиж тэмдэглэх
    • Цаг хугацаа өнгөрөх тусам үйл явдлыг эргээн санах нь амаргүй болдог тул үйл явцын талаар цаг хугацааны дарааллаар нь тэмдэглэж байх хэрэгтэй. Түүнчлэн эмнэлгийн үйлчилгээний тэмдэглэл үнэн зөв эсэх тухай маргаан үүссэн тохиолдолд нотлох баримт болдог.
  • Эмнэлгийн маргаанаар дагнасан мэргэжлийн өмгөөлөгчөөс хууль зүйн зөвлөгөө авах
    • Эрүүл мэндийн үйлчилгээний явцад үүссэн осол, алдааны маргаантай асуудлын талаар мэргэшиж чадахуйц ирээдүйтэй, мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий өмгөөлөгч таны асуудлыг шийдвэрлэх арга замыг олоход туслах болно
  • Сэтгэл хөдлөл илэрхийлсэн үйлдлээ (Хараал хэлэх, хүч хэрэглэх) хянах
    • Ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулах, хүч хэрэглэх зэрэг иргэний болон эрүүгийн шинжтэй хохирлын нөхөн төлбөр нэхэмжлэх, эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг асуудал үүсч болзошгүй тул болгоомжтой хандана уу.

Лавлаж үзэх : Эрүүл мэндийн үйлчилгээний хэрэглэгчдийн ТББ