페이스북 유튜브

Эрүүл мэндийн мэдээлэл

Урьдчилан сэргийлэх нэгдсэн шинжилгээ

Урьдчилан сэргийлэх үзлэг нь ямар нэг шинж тэмдэггүй нууц явагдаж байгаа өвчнийг эрт илэрүүлж эмчилгээг эрт хийх зорилготой бөгөөд энгийн шинжилгээгээр илэрдэггүй ходоодны хавдар, уушигны хавдар, шулуун гэдэсний хавдар гэх мэт хүнд өвчнийг илэрүүлэх шинжилгээ юм. Хүн тус бүр өөрийн нас хүйс биеийн онцлогт тохируулж нэмэгдэл шинжилгээг хийлгэх нь зохистой.

종합검진이란?
Хэрэв танд эрүүл мэндийн үзлэг шаардлагатай бол
  1. 01

    Амархан ядрах ямар нэг шалтгаангүйгээр турсан тохиолдолд

  2. 02

    Биеийн аль нэг хэсэгт удаан хугацаагаар өвдсөн тохиолдол

  3. 03

    Мөр хөших цээжээр өвдөлт өгсөн тохиолдолд

  4. 04

    Шатаар өгсөхөд амархан амьсгал давчдах тохиолдолд

  5. 05

    Ам их цангаж шээс ойрхон гарсан тохиолдолд

  6. 06

    Хөхний хавдар умайн хавдар яс сийрэгжих өвчинд өртөгдөж болзошгүй эмэгтэйчүүд

  7. 07

    Хэвлийн доод хэсгээр зовиурлах буюу өтгөн хаталттай ба ойрхон суулгадаг үед

  8. 08

    Тодорхой нарийн шинжилгээ хийлгэхийг хүссэн тохиолдолд

  9. 09

    Хурим хийх гэж байгаа хосууд

Эмнэлгийн үзлэг хийх явцад анхаарах зүйлс
  • Эмнэлгийн үзлэгээс нэг өдрийн өмнө
    • шинжилгээ хийлгэхээс 3өдрийн өмнөөс архи уух, их идэх, хэт их биеийн хүчний хөдөлмөрөөс зайлсхийж хангалттай амарсан байх хэрэгтэй.
    • шинжилгээний өмнө өдрийн орой 7цагаас өмнө хөнгөн хооллоод 9цагаас хойш хоол сойх хэрэгтэй.
    • өтгөнөө болж өгвөл шинжилгээний өмнө өдөр тусгай саванд авах нь зөв.
    • ууж байгаа эм байвал түүнийг зогсоох хэрэгтэй.
  • Эмнэлгийн үзлэг хийсэн өдөр
    • өглөөний хоол идэж болохгүй. (ус цай кофее тамхи)
    • эмэгтэйчүүдийн хувьд биеийн юм ирсэн тохиолдол болон жирэмсэн болзошгүй бол урьдчилан хэлэх шаардлагатай зарим төрлийн шинжилгээг хойшлуулж болно.
    • унталттай дурангийн шинжилгээ хийлгэх тохиолдолд асран хамгаалагч хамт байх шаардлагатай бөгөөд шинжилгээний дараа жолоо барихыг хориглоно.
    • бугуйн цаг, ээмэг, бөгж, үнэт эдлэлийн зүйлсийг авах хэрэгтэй.
    • асуух зүйл байвал шинжилгээний өмнө эмнэлгээс лавлаарай.

Эрүүл мэндийн цогц үзлэг хөтөлбөр

үндсэн шинжилгээ, нарийвчилсан шинжилгээ, нэмэлт нарийвчилсан шинжилгээ, хэвтэж хийлгэх шинжилгээний хөтөлбөр,сонголтоор хийх шинжилгээ гэх мэт дараалсан мэргэжлийн урьдчилан сэргийлэх шинжилгээний хөтөлбөрөөр дээд зэргээр сэтгэл хангалуун байдлыг бэлэглэх болно.

  • Үндсэн шалгалт

    ерөнхийдөө 40 өөс доош насны хүмүүс хийлгэхэд тохиромжтой биеийн өндөр, жин, биеийн бүтэц гэх мэт бие бялдарын үзүүлэлтийг хэмжихээс гадна цусны шинжилгээ, эхо, бодисын солилцооны шинжилгээ зэрэг энгийн хэмжил зүйн шинжилгээ юм.

  • Дээд зэрэглэлийн нарийвчлалын шалгалт

    нэмэлт шинжилгээ нь эмэгтэй, эрэгтэйн эхо, шинжилгээ зүрх судасны нарийн шинжилгээ, яс сийрэгжилтийн нарийн шинжилгээ гэх мэт нэмэлтээр илүү өргөн хүрээний шинжилгээг төвөггүйгээр сонгож болно

  • Орон байрны үзлэг

    өргөн хүрээний илүү нарийн шинжилгээний хөтөлбөрөөр голдуу хавдар, эрхтэн тус бүрийн эмгэгүүдийг эрт илэрүүлэх шинжилгээний төрлүүд хамаарна. өдөр нь1-2 ба 2-3 өдөр шаардагдах бөгөөд ажлын ачаалал ихтэй хүмүүсд тохирсон нэгдсэн шинжлгээний хөтөлбөр юм.

  • Эрүүл мэндийн нэмэлт үзлэг

    хувь хүн өөрийнхөө санаа зовж байгаа эмгэгийн талаар илүү нарийн онош тодорхойлох хөтөлбөр юм. үндсэн, нарийвчилсан ,нэмэлт шинжилгээн дээр нэмээд тархины цусан хангамжын, зүрх судасны, ходоод гэдэсний, яс сийрэгжилтийн , эмэгтэйчүүдийн, B элэгний үрэвслийн гэх тэт төрөлжүүлсэн шинжилгээнүүдийг сонгож хийлгэж болно.
    ※шинжилгээний хөтөлбөр нь тухайн эмнэлгээс шалтгаалаад өөр байж болно.

Насны ангиллаар эрүүл мэндийн үзлэг

  • 20~30настай Даралт, таргалалт ,элэгний үрэвсэл, бамбай булчирхайн гэх мэт үндсэн шинжилгээг хийнэ!

    Нийгмийн оролцоо төгс болсон үеээс стресс ,биеийн хүчний хөдөлгөөн дутагдалтай, амьдарлын хэвийн хэмнэл алдагдах, зэргээс болоод биед өөхний хуримтлал бий болдог энэ үеээс эхлээд архаг өвчнийг эрт илэрүүлэх ба өвчнийг эрт эмчилж биеийн эрүүл мэндээ сахих чухал үе юм.Үндсэн шинжилгээ хийхэд л болно

    Эрүүл мэндийн үзлэгийн зүйлс

    Бие бялдарын үзүүлэлтийг хэмжих, стресс биеийн онцлог чанар, амин дэмийн зөвөлгөө, ходоод дурандах эсвэл ходоодны тодруулагч бодистой зураг авалтаар ходоодны шинжилгээг хийх, хөхний шинжилгээ ,цээжний рентген зураг авах, хэвлий болон хэвлийн доод хэсгийн эхо, зүрхний бичлэг, шээсний шинжилгээ ,цусны шинжилгээ элэгний үйл ажиллагааны шинжилгээ, В элэгний үрэвсэл , C элэгний үрэвсэл, цусандах өөхний ихсэлт, саахрын шижин өвчин, ходоодны бактерийн шинжилгээ, амьсгалын үйл ажиллагааны шинжилгээ, бөөрний үйл ажиллагааны шинжилгээ, өтгөний шинжилгээ, умайн хүзүүний хавдрын шинжилгээ, болон бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ гэх мэт

  • 40~50настай Ходоодны хавдар ба элэгний хавдар 50 орчим насны хүмүүс шулуун гэдэснйи хавдраас болгоомжлох хэрэгтэй!

    30нас хүртэл нуугдмал байсан янз бүрийн эмгэгүүд энэ наснаас эхлээд илэрч гарч ирдэг бөгөөд насанд хүрэгчдийн өвчний их суурь болдог учраас заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай Даралт ихсэх, зүрхний судасны нарийсал, титэм судасны өвчнүүд,гэх мэт зүрх судасны өвчнүүдийн шинж тэмдгүүд аажмаар илэрдэг учраас энэ үед эрүүл мэндийн үзлэг шинжилгээ заавал хийх шаардлагатай .

    Эрүүл мэндийн үзлэгийн зүйлс
    • - Эрэгтэй : ходооны хавдар, уушигны хавдар, элэгний хавдар, шулуун гэдэсний хавдруудын шинжилгээ хийлгэж 50наснаас хойш шулуун гэдэсний дурангийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй.
    • - Эмэгтэй : цэвэршилтийн үе эхэлдэг үе учраас биед өөрчлөлт орох учир бүх төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ба амьдралын хэв зуршилаа өөрчилж биеийн эрүүл мэндээ анхаарах чухал үе.
    • - 20- 30 насны хүмүүсд ясны сийрэгжилт үзэх шинжилгээ, үе мөчний хэрх өвчин илрүүлэх шинжилгээ, ходооны хавдар, уушигны хавдар, хөхний хавдар, шулуун гэдэсний дурангийн шинжилгээ, элэгний хавдар гэх мэт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнүүдийг нэмэлтээр хийдэг.
  • 60настай Нүдний хараа шалгах, сонсгол шалгах, ясны сийрэгжилт үзэх, сэтгэл гутрал байгаа эсэхийг шалгах хэрэгтэй!

    Хөгшрөл эхэлж байгаа энэ үед тархины цусан хангамжын болон бусад архаг өвчнүүд ходооны хавдар зэрэг удаан хугацаагаар явагддаг өвчнүүд элбэг байдаг үе билээ. Ялангуяа амьдралын хэв заншилаа өөрчилөөд ч эртнээс эхэлсэн өвчнийг эмчлэхэд хүндрэлтэй байдаг

    Эрүүл мэндийн үзлэгийн зүйлс

    Жилд 1 удаа эмчээс зөвөлгөө авч өөртөө таарсан шинжилгээг хийх нь зөв. Ялангуяа баталгаажаагүй эм тариа тэжээлийн эмүүдээс болгоомжлох хэрэгтэй.