Эрүүл мэндийн мэдээлэл

“Парын Сэнгаг” эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

“Парын Сэнгаг” эмнэлэг нь Тэжон хотын Волпёндун-д орших балар эртний туурийн дэргэд байрлах бөгөөд Нурууны төв, Үе мөчний төв, Дотор эрхтний төв, Эрүүл мэндийн нэгдсэн оношлогооны төв ба хэвтэн эмчлүүлэх 71 ор бүхий эмнэлэг юм. MRI 3.0T, Нарийвчилсан оновчтой технологид суурилсан хэт авиан оношлогоо зэрэг анагаах ухааны дэвшилтэт төхөөрөмжүүдээр тоноглогдсон тул аливаа өвчний нарийвчилсан шинжилгээ, оновчтой зөв оношлогоог хийлгэх боломжтой, эмнэлгийн төрөлжсөн таван тасгийн хамтарсан үзлэг оношлогооны тогтолцоонд тулгуурлан өвчтөнд хамгийн үр дүнтэй эмчилгээг санал болгодог. “Парын Сэнгаг” эмнэлэг нь өвчтөний талаархи зөв бодол санаагаар дамжуулан өвчтөнд тулгараад буй тав тухгүй байдал зэргийг ойлгож, сайжруулан ажиллаж байгаа бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг хангах үүднээс хүлээлгийн өрөө, коридоруудын зайг сайтар зохион байгуулсан. 2019 оны 1-р сараас өвчтөнүүдийн ая тухыг хангах үүднээс өвчтөний сувилал, асаргааны нэгдсэн үйлчилгээг хэрэгжүүлж эхлээд байна.

 

Эмчилгээний багийн танилцуулга

- Гэмтлийн мэс заслын тасаг 4 эмчийн бүрэлдэхүүнтэй (профессор Жон Тэг Сү, профессор Жу Сон Жин, профессор Хан Сон Жүн, профессор Жин Сон Ёб)

- Мэдрэлийн мэс заслын тасаг 1 эмч: (профессор Гу Мён Хүн)

- Дотрын тасаг 3 эмч: (профессор И Чүн Соб, профессор Им Жи Хэ, профессор И Жи Хэ)

- Дүрс оношлогооны тасаг 1 эмч : профессор Хан Жон Ү / Мэдээгүйжүүлэлт өвчин намдаах тасаг 1 эмч: профессор Ра Дун Ил

 

Үзлэг оношлогооны танилцуулга

- Нуруу, үе мөч, дотрын тасаг, эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ

 

Тусгай үзлэг оношлогоо

- Хамгийн бага зүсэлттэй нурууны мэс засал

PSLD (нурууны мэдрэлд очих даралтыг багасгасан дурангийн мэс засал)- бүсэлхий, хүзүүний диск/ дискийн элэгдлээс үе хоорондоо наалдах

PSCD (хүзүүний мэдрэлд очих даралтыг багасгасан дурангийн мэс засал)

PELD (нурууны хэсэгт зүсэлт хийн диск авах дурангийн мэс засал)

- Үе мөчний нарийн мэс заслууд

Хиймэл үе суулгах, үе мөчний дурангийн эмчилгээ / бичил дурангийн тусламжтай хийгдэх сарвууны мэс засал

шагайн шөрмөс залгах мэс засал

үений мултрал болон гэмтлийн мэс засал

- Дотор эрхтний нарийн мэргэжлийн үзлэг оношлогоо

Зүрхний эхо, / Дотоод шүүрлийн тогтолцооны архаг өвчин/ Хоол боловсруулах эрхтэн

- Ариутгал болон аюулгүй байдлын системыг хангасан эрүүл мэндийн нэгдсэн шинжилгээ

талбайн хэмжээ 600 пён / Хүлээлгийн хугацаа богино / ONE-STOP буюу нэг цэгийн үзлэг

оношлогоо / Ходоодны дуран / Бүдүүн гэдэсний дуран

- Мэргэжлийн нөхөн сэргээх хөдөлгөөн заслын эмчилгээний төвтэй

түүх

  1. Гэмтлийн тасгийн мэргэжилтэн Игуан Жин хүндэт өргөмжлөлт эмнэлгийн захирал
  2. Сөүлийн их сургуулийн анагаах ухааны салбрын бакалавр болон магистр төгссөн.
  3. чуннам их сургуулийн анагаах ухааны салбрын хариуцагч профессор
  4. чуннам их сургуулийн эмнэлэгийн 13, 14 дахь эмнэлгийн захирал
  5. Гэмтлийн тасгийн мэргэжилтэн чон Тэг Сү захирал.
  6. чуннам их сургуулийн гэмтлийн тасгийн мэргэжилтэн.
  7. Үонсэй их сургуулийн шин чуна Сэбиранси эмнэлгийн нуруу мэдрэлийн салбрын үндсэн профессор.
상단으로 이동