1993 онд үйл ажиллагаагаа эхэлсэн Тэжоний дэлхийн яармаг үзэсгэлэн Эксипу нь тус үйл ажиллагаагаа дууссаны дараа тоног төхөөрөмж болон газраа улсын байгалийн шинжлэх ухааны боловсролын талбарт өгч шинжлэх ухааны цэцэрлэг болгосон. Бэлгэ тэмдэг болсон Ханбид цамхагаас Тэжоны гол төвийг харах буюу, Тэжоны дэлхийн Эгсипү дурсгалын танхимд үнэт дурсгалын зүйлүүд 5,000 орчим тавигдсан.
Олон төрлийн шинжлэх ухааны технологийн матералуудыг үзэсгэлэнд тавьсан буюу байнгын үзэсгэлэн, онцгой сонин зүйлийн талаарах үзэсгэлэн, гадаа тавих үзэсгэлэн, сансар огторгуйн танхим, шинжлэх ухааны танхим, байгалийн талаархи сургалтын танхим, энгийн хүмүүс ашиглаж болохуйц радио станц, биологийн танхимууд байрлаж байгаа юм. Өсвөр насныхны шинжлэх ухааны талаархи сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхийн тулд барьсан.
Улсад хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны өндөр мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн, судалгаандаа голчлон анхаарахын тулд 1971 онд тус дээд сургуулийг байгуулсан. Онолыг гүнзгий судлаж, ботид байдлаар өндөр зэрэглэлийн шинжлэх ухааны мэдлэгтэй чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой. Тус сургууль нь улсын шинжлэх ухааны технологийн нууц хүч чадлын талаархи анхан шат болон ботид байдлаар гүнзгий судлах зорилгоор байгуулсан.
2001 онд байгуулагдсан улсын анхны төрөлжсөн газар зүйн мэргэжлийн музей. 1981 онд газар зүйн судалгаагаар эхлэн өдийг хүртэл амжилттайгаар зогсолтгүй судалгаа явуулж газрын шинж чанарын талаар төрөл бүрийн судалгаа хийж сонирхолтой зүйлүүдийг хуримталсан. Энэ газар нь эрдэс бодис 2232 ширхэг, хад чулуу 291, чулуужсан зүйлс 1231 ширхэг, нийт 3745 н ширхэг газрын эрдсүүдийг хадгалж байгаа юм.
1988 онд нээлтээ хийсэн манай орны анхны мөнгөн дэвсгэрийн музей ба манай орны мөнгөн дэвсгэр болон гадаадын орны мөнгөн дэвсгэрүүдийг тавьсан буюу түүхийн баримт материалуудыг эмхтгэн хүмүүст мөнгөн дэвсгэртийн талаархи гүн ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд байгуулсан.
1976 онд байгуулагдсан Солонгос улсын мэдээллийн харилцаа холбооны түүхтэй уялдан төрийн бодлогоор улсын хамгийн том нэгдсэн мэдээлэл харилцаа холбооны судалгааны газрын хувьд, мэдээлэл харилцаа холбооны шинэ мэдлэг ба технологийг хөгжүүлэн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэхэд гол анхаарлаа төвлөрүүлж, улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа газар юм.
Манай орнын нислэг агаарын тээвэр, одон орны үйлдвэрийн аж ахуйн хөгжлийн төлөө 1989 оны 10сарын 10ны өдөр байгуулагдсан буюу улсын мэргэжлийн өндөр төвшинд тавигдсан судалгааны газар юм. Тус газар нь жижиг дунд хэлбрийн нисэх онгоцны хөгжил болон сансар огторгуйг хянах ажиглах гэх мэт харилцаа холбоо нэвтрүүлэх хиймэл дагуулын хөгжил, шинжлэх ухааны пуужин, сансар огторгуйн хөөрөлтийн талаар судлан хэрэгжүүлээд зогсохгүй нислэг агаарын тээвэр мэт сансар огторгуйн талбарт бодит технологоор улсын гол бат итгэлтэй төв хэсэг болж байгаа.