Эрүүл мэндийн мэдээлэл

“Дэчон” эмнэлэг
  • Утас

    1899-6075

  • Вэб хуудас

    http://www.dchp.or.kr

  • хаяг

    БНСУ, Тэжон, Со-гү, Гэйбэг-ру, 1322

  • Хүлээн авах цаг

    Ажлын өдрүүд: 08:30 - 17:30 / Бямба гараг 08:30 - 12:30 / Яаралтай тусламжийн төв бүтэн өдрийн турш ажиллана (Цайны цаг 12:30 - 13:30)

  • Амралтын өдөр

    Ням гараг, Бүх нийтээр амрах өдөр / Яаралтай тусламжийн төв бүтэн өдрийн турш ажиллана

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

 

“Дэчон” эмнэлэг нь тусгай эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг.

“Дэчон” эмнэлэг нь бүс нутгийн иргэдийг эрүүл, аз жаргалтай амьдрахад туслах үүднээс “өвчтөн төвт, өвчтөнд ээлтэй байх” уриатайгаар 2015 оны 3 сард эмчилгээ үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд нэгдсэн төв эмнэлэг юм.

Хоол боловсруулах эрхтний тасаг болон гэмтэл согог судлалын тасаг гэх мэт нийт 18 тасаг, 270 гаруй ажилтнууд нь стандарт болон дүрэм журмын дагуу эмчилгээ үзүүлэхээр хичээн ажиллаж байна. Олон жилийн судалгаа шинжилгээ, ажлын туршлагадаа үндэслэн илүү нарийн, итгэж болох эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.

Үйлчлүүлэгчийг эмнэлгээр үйлчлүүлэх үед тав тухтай байлгах үүднээс тэдний дуу хоолойг сонсоход онцгой анхаарч байхыг бүх ажилтнууддаа зааж, сургадаг.

Илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд харилцаа нэн чухал гэж үздэг учир сайн дурын аян гэх мэт арга хэмжээгээр дамжуулан ажилтан бүр бүс нутгийн иргэдтэй харилцаа, холбоо тогтоохыг эрмэлздэг. Харилцаж байгаа хүнтэйгээ нээлттэй сэтгэлээр хандах нь өвчтөн, болон бусад эрүүл мэндийн байгууллага, бүс нутгийн иргэдтэйгээ хамт оршин тогтнох суурь болдог тул үргэлж чин сэтгэлээсээ хандах болно.

Цаашид ч илүү тав тухтай, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байх “Дэчон” эмнэлэг болохын тулд бүх хүчээ дайчлан ажиллах болно.

Баярлалаа.

 

Онцлог давуу талууд

 

Цагийн хуваарь: Ажлын өдрүүд: 08:30 - 17:30 / Бямба гараг 08:30 - 12:30 / Яаралтай тусламжийн төв бүтэн өдрийн турш ажиллана

(Цайны цаг 12:30 - 13:30)

Амралтын өдөр: Ням гараг, Бүх нийтээр амрах өдөр / Яаралтай тусламжийн төв бүтэн өдрийн турш ажиллана

Эмчилгээний чиглэл: Дотор, Мэдрэл, Мэс засал, Гэмтэл согог, Мэдээгүйжүүлэлт, Эх барих эмэгтэйчүүд, Чих хамар хоолой, Урологи, Дүрс оношлогоо, Оношлогоо шинжилгээ, Өрхийн эрүүл мэнд, Мэдрэлийн мэс засал, Хорт хавдрын туяа эмчилгээ, Нөхөн сэргээх эмчилгээ, Амны хөндий, эрүү нүүрний мэс засал

Яаралтай тусламжийн төв: Долоо хоногийн бүх өдөр (042-589-0119), Шөнийн ээлж (042-589-0119)

Эмчилгээний тусгай төхөөрөмж: CT 3 ш, MRI 2ш, Маммографи 2 ш

Тусгай үйлчилгээ: Мэс засал / Гемодиализ ажилбар, Биеийн гаднаас цочрол өгөх долгионт литотрипси

түүх

  1. Эмнэлгийн байгууллага шинээр нээх зөвшөөрөлтөй. (300 өвчтөний ор, 18-н эмчилгээний хэлтэстэй нэгдсэн эмнэлэг)
  2. Хятад улсын Дэрон эрүүл мэндийн эмнэлэг MOU тай эмнэлгийн аялал жуулчлалын
  3. холбоотой. Нюсиүйкидэд дэлхийн 100 н эмнэлгээр багтан шалгарсан. (The World's Best Hospitals 2019)
상단으로 이동