Эрүүл мэндийн мэдээлэл

“Тэжон Сон” эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

- Мэргэжлийн эмчилгээний баг, хамт олон болон анагаах ухааны дэвшилтэт тоног төхөөрөмжөөр хангагдаж, дотоодын болон гадаадын үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байдлыг бүрдүүлэн, олон улсад магадлан итгэмжлэгдсэн (JCI баталгааг авсан дэлхийн анхны эрүүл мэндийн шинжилгээний төв) урьд өмнө байгаагүй инноваци бүхий дараа үеийн шинжилгээний тогтолцоог БНСУ-д анх удаа бий болгохоор зорьж байна. Зочид буудал маягаар тоноглогдсон эрүүл мэндийн шинжилгээнд зориулсан тусгай давхар, дэвшилтэт технологи бүхий эрүүл мэндийн шинжилгээний систем, хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны төв зэрэг үйлчилгээг зөвхөн Сон эмнэлгийн олон улсын шинжилгээний төвөөс авч болох юм

Дэлхийд анх удаа JCI (Joint Commission International)-д магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн шинжилгээний төв

 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт дижитал эмнэлгийг бий болгосон

 

Томоохон эмнэлгүүдээс ч илүү сайн чанартай үйлчилгээтэй эмнэлэг

 

 

Олон улсын шинжилгээний төв

 

Дэлхийд хамгийн том олон улсын шинжилгээний төв

- “Сон” Эмнэлгийн олон улсын шинжилгээний төв нь дэлхийд хамгийн том дараа үеийн шинжилгээний төв болон шинэчлэгдсэн

 

Анагаах шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон

- дараа үеийн эрүүл мэндийн шинжилгээний систем

 

НСУ-д анх удаа Олон улсад магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний төв

- JCI/2012 он

 

5 одтой зочид буудлын үйлчилгээтэй эрүүл мэндийн шинжилгээ

- Дотоод гадаадын болон VIP үйлчлүүлэгчдэд зориулсан хэвтэх тасагтай

 

Шинжилгээний хариуг өдөрт нь мэдэгдэх системтэй

 

Хөгшрөлтийн эсрэг болон амьдралын хэв маягийн менежмент

 

Арьс арчилгаа, косметикийн мэргэшсэн төвтэй

 

11 тасаг бүрт нарийн мэргэжлийн эмч нар ажилладаг

 

СонЭмнэлгийн олон улсын шинжилгээний төв нь хамгийн сүүлийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

 

Зөвхөн Сон Эмнэлгийн олон улсын шинжилгээний төвд зориулагдсан тусгай систем

 

“Prestige” эрүүл мэндийн шинжилгээ буюу зочид буудалд буудаллангаа хийлгэх боломжтой үйлчилгээ

 

“Prestige” шинжилгээ

- Цус багадалтын дэлгэрэнгүй шинжилгээ, өөх тосны үзүүлэлтийн дэлгэрэнгүй шинжилгээ, Homocystein элэгний үрэвсэл, вирусын дэлгэрэнгүй шинжилгээ, ревматизмын цусны дэлгэрэнгүй шинжилгээ, хорт хавдрын 5 төрлийн маркер, бэлгийн гормоны шинжилгээ, хүний хөхөнцөр вирусын шинжилгээ (эмэгтэй)

 

- цэрээр илрүүлдэг хорт хавдрын эсийн шинжилгээ, цээжний хөндийн рентген, бүдүүн гэдэсний дуран, үтрээний арчдасаас илрүүлдэг умайн хүзүүний эсийн шинжилгээ (эмэгтэй), үтрээний дурангийн шинжилгээ (кольпоскопия, эмэгтэй), аарцагны хөндийн хэт авиан шинжилгээ (эмэгтэй), хөхний хэт авиан шинжилгээ (эмэгтэй), бамбай булчирхайн хэт авиан шинжилгээ (эмэгтэй), тархины цусан хангамжийн шинжилгээ, зүрхний ачаалалтай бичлэг, зүрхний хэт авиан шинжилгээ, ясны бодисын солилцооны маркерийн шинжилгээ, түрүү булчирхайн хэт авиан шинжилгээ

 

- Зүрхний MDCT (Multi detecter computed tomography), цээжний хөндийн СТ, хэвлийн хөндийн СТ, тархины MRI&MRA, бүтэн биеийн PET-CT зэрэг 120 гаруй дэлгэрэнгүй шинжилгээ, төрөл бүрийн өвчний дэлгэрэнгүй, өргөн цар хүрээ бүхий шинжилгээг 5 одтой зочид буудлын адил тав тухтай үйлчилгээтэй тусгай тасагт хэвтэн, мэргэжлийн координаторын хяналтан дор эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн өндөр түвшинд авах боломжоор хангаж байна.

 

“Basic” үндсэн шинжилгээ

- БЗХӨ, хорт хавдар зэргийг эрт илрүүлэх, аюултай хүчин зүйлсийг дүгнэхэд ач холбогдол бүхий шаардлагатай шинжилгээнүүдээс бүрдэнэ.

 

“Special” дэлгэрэнгүй шинжилгээ

- Basic нэгдсэн шинжилгээнээс гадна эрхтэн тус бүрт хийгддэг дэлгэрэнгүй шинжилгээ нэмэгддэг багц шинжилгээ юм.

- Тархи, зүрх болон хоол боловсруулах эрхтний дэлгэрэнгүй шинжилгээ, уушигны хорт хавдар, эмэгтэйчүүдийн хорт хавдар зэрэг 7 төрлийн хорт хавдрын дэлгэрэнгүй шинжилгээ зэрэг тухайн эрхтэнд өвчин эмгэг үүсч болзошгүй эрсдэл бүхий үйлчлүүлэгчид зөвлөдөг шинжилгээний багц юм.

 

Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ болон Арьс арчилгаа

- Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь шинжлэх ухааны дэвшилд тулгуурлан хөгшрөлтийн явцыг хэмжих (судасны уян хатан байдал, генийн оношлогоо, яс, булчингийн чадварын оношлогоо) ба цусны эргэлтийг сайжруулан, биеэс хорт бодисыг гадагшлуулах замаар хөгшрөлтийн явцыг удаашруулдаг.

 

Арьс арчилгааны үйлчилгээ

 

Гоо сайхны үйлчилгээ (Мэргэжлийн Эстетик клиник болон эмчилгээний арьс арчилгаа)

- Арьс өнгөний тасгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношлогоо

- 1:1 Хувь хүний онцлогт тохирсон арьс арчилгааны жор бичих

- Эмийн бүтээгдэхүүн, лазерын хосолмол эмчилгээ

- Батгашилт, үс халцралт ба уналт, Ulthera, арьс гуужуулах, нөсөө толбо, үрчлээний эмчилгээ, өндөр долгионт эмчилгээ, арьс өргөх зэрэг үйлчилгээ

 

Нүүрний эмчилгээ

- Хувь хүн бүрийн арьсны онцлогийг нарийвчлан тодорхойлж, ядарсан арьсыг хэвийн байдалд оруулан сэргээх үйлчилгээтэй, үйлчлүүлэгч тус бүрийн онцлогт тохирсон үйлчилгээ (цайруулах эмчилгээ, арьсны нүх агшаах эмчилгээ, чийгшүүлэх эмчилгээ, үрчлээний эмчилгээ зэрэг)

түүх

  1. Дэлхийд анхны JCI баталгаат төв. Медикал Корей олон уксын Хэлси Кео нь
  2. эрүүл мэндийн нийгмийг хамгаалах яамны сайдын шагналтай. Тус байгууллага нь Монгол
  3. улсын хорт хавдрын эмнэлэгийн ажилчид болон ахлах сувилагчдыг дадлагажуулан сургасан.
상단으로 이동