Эрүүл мэндийн мэдээлэл

“Коняан” Их Сургуулийн эмнэлэг

Эмнэлгийн танилцуулга

Эмнэлгийн танилцуулга

 

Ирээдүйн эрүүл мэндийн салбарын хуудсыг шинээр нээж буй хувь хүний онцлогт тохирсон илүү нарийвчилсан эрүүл мэндийн үйлчилгээгээг нэвтрүүлэгч Коняан Их Сургуулийн эмнэлэг

 

Коняан Их Сургуулийн эмнэлэг нь дэвшилтэт ICT-д тулгуурласан шинэ эмнэлгийг бүтээн байгуулахын зэрэгцээ хувь хүний онцлогт тохирсон илүү нарийвчилсан эрүүл мэндийн үйлчилгээг нэвтрүүлж өвчтөн болон нийгмийн бүлэг, гишүүд гэх мэт олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эмнэлэг болохоор зорьж байна. - Хэдийн эрчимтэй ашиглагдаад буй “Ватсон” хиймэл оюун ухааныг ашиглан хорт хавдрын өвчтөнд нэгэн зэрэг олон талт үзлэг хийх, аж үйлдвэрийн 4р хувьсгалтай хөл нийлүүлэн алхаж хамгийн дэвшилтэт “Давинчи” робот мэс заслын систем, ДНХ дараалал тогтоох (NGS) дараа үеийн технологи зэрэг тухайн хүний онцлогт тохирсон илүү нарийвчилсан эрүүл мэндийн үйлчилгээг анхлан нэвтрүүлж эрчимтэй ашиглаж эхлээд байна.

 

Эмчилгээний багийн танилцуулга

Ангилал

Бүрэлдэхүүн (тоо)

Эмч (мэргэжлийн эмч, резидент эмч)

283

Сувилагч

642

Эм зүйч

18

Технологич

266

бүгд

1,209

 

 

Үзлэг оношлогооны агуулга

 

Тасгийн танилцуулга (нийт 32 тасаг)

Хоол боловсруулах эрхтний тасаг, зүрхний тасаг, амьсгалын замын тасаг, бөөрний тасаг, дотоод шүүрлийн тасаг, цусны хавдрын тасаг, ревматизмын тасаг, халдварт өвчний тасаг, мэс заслын тасаг, цээжний хөндийн мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, гэмтлийн тасаг, гоо сайхны мэс заслын тасаг, нөхөн сэргээх эмчилгээний тасаг, мэдрэлийн тасаг, хүүхэд, өсвөр насны тасаг, гэр бүлийн тасаг, урологийн тасаг, чих хамар хоолойн тасаг, сэтгэцийн эрүүл мэндийн тасаг, шүдний тасаг, арьс өнгөний тасаг, туяа эмчилгээний тасаг, яаралтай түргэн тусламжийн тасаг, эмгэг судлалын тасаг, оношлогоо, шинжилгээний тасаг, дүрс оношлогооны тасаг, мэдээгүйжүүлэлт, өвчин намдаах тасаг, зүрх судасны мэс заслын тасаг, өвчин намдаах клиник

 

Тусгай үзлэг, оношлогооны танилцуулга

- Хорт хавдрын төв

Хорт хавдрын төвд ходоод, элэг, бүдүүн гэдэс, хөх, нойр булчирхай, цөсний зам, бамбай булчирхай, уушиг, эмэгтэйчүүд, шээсний зам, тархи, толгой хүзүү, цусны зэрэг нийт 12 төрлийн хорт хавдрын үзлэг оношлогоог нарийн мэргэжлийн баг нэгдсэн цогц байдлаар хийж байна

- Зүрх, судасны төв

Зүрх, судасны төвд зүрхний салбарын мэс ажилбарын нөр туршлагатай мэргэжлийн баг ажиллаж яаралтай арга хэмжээ шаардлагатай өвчтөний амь насыг аврах зэрэг шилдэг амжилтуудыг бий болгосоор байна.

түүх

  1. Тэжон хотн 2 дугаар өндөр настны ымэргэжлийн эмнэлэг нь эрүүл мэнд нийгмийг хамгаалах яамны 2 удаагийн баталгаат
  2. найдвартай эмнэлэг гэж тодорхойлогдсон. Тус эмнэлэг нь 80 н суваг 160 н Multi-Slice CT хэрэгслийг оруулж ирж ашиглаж байгаа.
  3. Тэжон хотдоо эмнэлгийн аялалын болон гадаадын маркетингаар үлгэр жишээ ч байгууллагаар 3 жил дараалан шалгарсан.
상단으로 이동